Унасан тулгууруудыг өнөөдөр засварлаж, 82 сум тогтой болно
Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 тулгуур энэ сарын 25-нд унаж, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчгүй болсон.
Усархаг бороо орж, хүчтэй шуурсны улмаас цахилгаан дамжуулах шугамын тулгуурууд унажээ.
Тэгвэл “Унасан тулгууруудыг сэргээн засварлах ажлыг өнөөдөр дуусгаж, цахилгаан эрчим хүчинд холбохоор ажиллаж байна” хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Гэмтлийг сэргээн засварлахаар “ЦДҮС” ТӨХК-ийн 150 хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 24 цагаар ажиллаж, өчигдрийн байдлаар 19 тулгуурыг босгож, ажлын явц 90 хувьтай байна гэв.