ЕБС-ийн 5-6 дугаар ангиуд Их Британийн Англи хэлний хөтөлбөрөөр хичээллэнэ

Есдүгээр сарын 1-нээс үндэсний хэмжээнд төрийн өмчит бүх ЕБС-ийн 5-6 дугаар ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ хэмээн “Pearson” байгууллагын албан ёсны онцгой эрхт төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Тус хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг, сургалтын агуулга нь олон улсын жишгийн дагуу боловсруулагдсан, багшийн хөгжил болон заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад онцгой анхаарсан, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлогтой байна.

Их Британийн “Pearson” компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч туршилтаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Ирэх жил 5-6 дугаар ангид англи хэлний шилдэг платформыг нэвтрүүлнэ хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлж байв.

Уг хөтөлбөрийг 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын бүх сургуулийн 5-6 дугаар анги, 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын бүх сургуулийн 3-4 дүгээр анги, 2025-2026 онд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхийг мэдэгдсэн билээ.

Similar Posts

5 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments