Хотын дарга асан Ц.Батбаяр болон НТГ-ын дарга асан Ч.Сайханбаяр нарыг цагдан хорьжээ
АТГ-аас өнгөрсөн шөнө Хотын дарга асан Ц.Батбаяр болон Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбаяр нарыг 48 цагийн хугацаатай ШШГЕГ-ын харъяа, цагдан хорих 461- р ангид албадан хорьжээ.
Тодруулбал, тухайн үедээ авлига авч байсан байж болзошгүй нөхцөл байдал нь тогтоогдсон тул ийнхүү хойшлуулшгүй ажиллагаа явуулан цагдан хорьсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас Улаанбаатар хотын газар олголттой холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шалгаж эхэлсэн. Энэ хүрээндээ мөн Улаанбаатар хотын захирагч, Хотын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг өнгөрсөн даваа гарагт дуудаж мэдүүлэг авсан байна.