Т.Жаргалсайханы халтар хязаалан түрүүллээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хязаалан насны уралдаанаар эхэлсэн юм.
Үндэсний их баяр наадмын Хязаалан насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Т.Жаргалсайханы халтар үрээ түрүүлж, Шунхлай группийн П.Батсайханы халзан үрээ аман хүзүү, айргийн гуравт Булган аймгийн уяач Х.Бөхбатын хүрэн хязаалан, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн уяач Ж.Дэмбэрэлсайханы бор үрээ, айргийн тавд Дархан-Уул аймгийн уяач Г.Ариунболдын бор хязгаалан тус тус хурдаллаа.