ОХУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 13 сая давжээ
ОХУ-д коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 165,645-аар нэмэгдэж, 13,147,666 болсон тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
ОХУ-д коронавирусний халдвараас эдгэрсэн хүний тоо өнгөрсөн хоногт 81,188-аар нэмэгдэж, 10,706,142 болжээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 336,721-д хүрчээ. Сүүлийн 24 цагт 698 хүн нас барсан байна.
Тус улсын нийслэл Москва хотод халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 12,902-оор нэмэгдсэн нь нэгдүгээр сарын 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Москвад цар тахал дэгдсэнээс хойш нийт 2,524,235 хүн халдвар авсан байна. Оросын нийслэлд шинэ өвчнөөр нас барсан хүний тоо сүүлийн 24 цагт 85-аар нэмэгдэж, 39,602 болжээ.