Путин, Макрон нарын уулзалт зургаан цаг үргэлжилсэнд тэдний хол зайтай суусан нь нөлөөлсөн үү?
Өнгөрсөн долоо хоногийн олон нийтийн сүлжээнд хошигнол болсон хэдэн мянган MEME зургийн эздээр Путин, Макрон нар тодроод байгаа билээ.
Учир нь Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар нар өнгөрсөн Даваа гарагт Москва хотод уулзаж, бараг зургаан цагийн турш ярилцсан юм. Тэдний ярианы гол сэдэв Украины хямрал, Европын аюулгүй байдлын асуудал байсан ч тэдний суусан дөрвөн метрийн урт ширээний зайнаас болж сэдэв өөр тийш хазайв.
Зарим хэвлэлүүд үүнийг Путин өрнөдийнхөнд ямар нэг далд анхааруулга өгсөн, хоёр Ерөнхийлөгчийн хэн нэг нь коронавирусийн халдвар авсан байх магадлалтай гэх мэтээр мэдээлэл цацагдсаар байна. Харин Францын албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол энэ нь вирусийн халдвараас сэргийлсэн арга хэмжээ байжээ.