Өнөөдөр “Хүүхдийн хорт хавдар”-ын эсрэг өдөр

Дэлхий дээр жил бүр 0-19 насны хүүхдийн хорт хавдрын 300,000 орчим тохиолдол шинээр оношлогддог. Эдгээрийн 215,000 нь 0-14 насанд, 85000 нь 15-19 насанд тохиолдож байна. Хүүхдийн хорт хавдрын өвчлөлд цусны, тархины, мезотел ба зөөлөн эдийн, бөөр-шээсний замын хорт хавдар зонхилон тохиолддог.

Монгол Улсад жилд хүүхдийн хорт хавдрын 80-100 орчим тохиолдол шинээр оношлогдож байна. Цусны хорт хавдар, тархины хорт хавдар, лимфома, ретинобластома, нейробластома, зөөлөн эдийн хорт хавдар зэрэг хавдрууд зонхилон тохиолдож байгаа нь бусад улс оронтой өвчлөлийн бүтэц, тохиолдлын тоо ойролцоо байна.

Хүүхдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэх боломж байдаггүй. Хорт хавдартай хүүхдийг амжилттай эмчилж эдгээхийн тулд эрт оношлох хэрэгтэйгээс гадна үр дүнтэй эмчилгээ хийх хэрэгтэй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *