|

“Хөвсгөл нуурыг хамгаалах” чуулганаас гаргасан зөвлөмжийг танилцуулж байна

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ: ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХАД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ
 
1. Хөвсгөл нуурын экосистемийн төлөв байдлын байнгын мониторинг судалгаа, шинжилгээ хийх чиг үүрэг бүхий судалгааны төв байгуулах;
2. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон орчны бүсийн Хатгал тосгон, Ханх, Алаг-Эрдэнэ сумдын хог хаягдлын менежментийг сайжруулах, хатуу хог хаягдлыг боловсруулах стандартын шаардлага хангасан байгууламж байгуулах;
3. Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд газар олголтыг цэгцэлж, шинээр газар олголтыг зогсоох;
4. “Хөвсгөл нуурын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх;
5. Усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, мөрдүүлэх, бүртгэлийг шинэчлэх, усан зогсоолын цогцолбор болон авто зогсоолын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх;
6. Нуур орчмын нүхэн жорлон, стандартын бус бохирын цооногийг устгах, хориглох, нийтийн зориулалт бүхий газруудад эко ариун цэврийн байгууламжуудыг байгуулах;
7. Аялал жуулчлалын баазын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, бууруулах, дахин боловсруулах цогц менежментийг хэрэгжүүлэх;
8. Хөвсгөл нуур ус судлалын өртөөний “Усны чанарын хяналтын лаборатори”- ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, дүн мэдээг боловсруулах, хяналт шинжилгээний цар хүрээг нэмэгдүүлэх;
9. Ханх, Хатгал сумдын ундны ус хангамжийн асуудлыг иж бүрэн төлөвлөж шийдвэрлэх, ус ариун цэврийн байгууламжийг нэгдсэн системд оруулж өгөх;
10. Нуурт живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан тодорхойлж, зураглал, суурь судалгааг хийж, живсэн тээврийн хэрэгслийг 2024 оны дотор үе шаттай татан гаргах ажлыг аюулгүй байдлыг ханган зохион байгуулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, ажлаа цаг алдалгүй эхлүүлнэ гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ чуулганы индрээс танилцууллаа.
ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *