“Монгол өв соёлоо дээдлэе” өдөрлөг боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 02 сарын 8-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Нийслэлийн “Гэр бүлийн өдөр”-ийг сар бүрийн сүүлийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь энэ сарын гэр бүлийн өдрийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, , дүүргийн 25 хороо, Хүүхэд, залуучуудын соёлын ордон, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Гэр бүл ёслолын ордон, 40-р сургууль, 86-р цэцэрлэгүүдтэй хамтран “МОНГОЛ ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛЬЕ” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт Гэр бүл судлаач доктор, профессор Т.Намжил, Гэр бүл судлаач Ж.Баясгалан, Соёл судлалын шинжлэх ухааны доктор Ш.Биндэръяа, НГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нар урилгаар ирсэн бөгөөд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, иргэд хүрэлцэн ирж оролцлоо.
Арга хэмжээнд үзэсгэлэн, урлаг, илтгэлээр дамжуулан Монгол өв соёлоо иргэд олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлсэн томоохон үйл ажиллагаа боллоо.
Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *