СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цоожтой гэрт ганцаараа үлдсэн бага насны хүүхэд тагтаар унаж амиа алдлаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд амьдардаг таван настай хүүхэд тагтнаас унаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 28-ны өдөр 14:00 цагийн үед Баянгол дүүргийн 25-р хороонд байрлах хотхонд таван настай эрэгтэй хүүхэд долоон давхарт байрлах гэрийнхээ тагтнаас унаж нас баржээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүү амиа алдах үедээ гэртээ ганцаараа байсан бөгөөд тагтаар доош тонгойх үедээ ийн унасан байж болзошгүй байна. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *