ХЭРЭГ: Тагтнаас унасан хүүг амьсгал хураасны дараа олжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд амьдардаг таван настай хүүхэд тагтнаас унаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 28-ны өдөр 14:00 цагийн үед Баянгол дүүргийн 25-р хороонд байрлах хотхонд таван настай эрэгтэй хүүхэд долоон давхарт байрлах гэрийнхээ тагтнаас унаж нас баржээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүү амиа алдах үедээ гэртээ ганцаараа байсан бөгөөд тагтаар доош тонгойх үедээ ийн унасан байж болзошгүй байна. Хүүг тагтаар унах үед харсан гэрч байхгүй бөгөөд газарт хэвтэж байх үед иргэд олж, цагдаа болон эмнэлгийн тусламж дуудсан аж. Харамсалтай нь хүү хэдийн амьсгал хураасан байсан бөгөөд өндрөөс унаснаас үүссэн байж болзошгүй бэртэл, гэмтэлтэй байсныг эх сурвалж хэлэв.

Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments