Б.Ариунзаяад хилийн хориг тогтоох санал гаргажээ

Бусдын толгой дээр халуун кофе асгаж биед нь хохирол учруулсан хэрэгт иргэн  Б.Ариунзаяаг цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Улмаар түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Удахгүй энэ улсаас чинь яваад өгнө” хэмээж байсан удаатай.

Эл хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр 13:30 цагт хэлэлцэх байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйл.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ
1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
Л.ЖАРГАЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *