Түүхий нүүрсний үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ
Дэлхийн зах зээл дээрх түүхий нүүрсний үнэ энэ сард тонн тутамдаа 400 ам.доллар давж, түүхэн дээд үнийн түвшиндээ хүрэв.
Украинд дайн эхэлсэнтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авч байгаа нь олон улсын эрчим хүчний хямралд хөтөлж, зогсолтгүй нэмэгдэж байсан түүхий эдийн эрэлт улам өсөж, ханш ийнхүү дээд үнэ хүртэл өсөөд байна.
Цар тахлын дараах эрэлтийн улмаас нүүрсний үнэ өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тасралтгүй өсөж байгаа бөгөөд 2022 оны эхэнтэй харьцуулахад ойролцоогоор гурав дахин өсөж, өнөөдөр 370 орчим ам.долларт хэлбэлзэж байна.
О.НОМИН