|

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн баг байгалын цогцолборт газруудад ажиллалаа

БНГУ-ын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ-наас KfW банктай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн үндэсний захирал, БОАЖЯ-ны ТХБНУГ-ын дарга Д.Батмөнх, KfW банкны Монгол дахь суурин төлөөлөгч Михайл Зумсар нараар ахлуулсан ажлын хэсэг, төслийн ТХН-ийн Зохицуулагч, төслийн Зөвлөх багийн зөвлөхүүд хамтран Өмнөд говийн улсын тусгай хамгаалалттай газар нутгууд болох Их газрын чулууны байгалийн цогцолборт газар, Говийн бага дархан цаазат газар, Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газарт 2022 оны 03 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд томилолтоор ажиллав.
Томилолтын зорилго нь менежментийн онцлог хэрэгцээ бүхий зарим ТХГН-ийг төслийн 3 дугаар бүрэлдэхүүнд хамруулах үндэслэл, шалгуурын шаардлага хангасан газруудыг газар дээр нь үзэж танилцан, тэдгээр газруудад хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох явдал байлаа.
Томилолтын явцад дээрх 3 ТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга мэргэжилтнүүд байгаль хамгаалагчидтай уулзаж эдгээр газруудын хамгаалалт, менежментийн байдалтай танилцаж, цаашид дэд бүтэц, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, менежментийг хөгжүүлэх чиглэлээр төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг зөвшилцлөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *