МБХ: Кубээс ирсэн дасгалжуулагч манай тамирчдыг бэлтгэнэ

Монголын боксын холбооноос мэдээлэл хийж байна. Тус холбооноос удахгүй болох тэмцээндээ зориулж, Куба улсаас мэргэжлийн дасгалжуулагч урьж авчирсан тухайгаа хэллээ. Куба улсаас ирсэн  дасгалжуулагчыг Гилберто Виера Гутиррез гэдэг бөгөөд туршлагатай  байна. Дасгалжуулагчийн хувьд энэ долоо хоногоос эхлэн ажилтайгаа танилцан, тамирчдыг сонгон шалгаруулж ажлаа эхлэх байна.
Түүнийг Монголын Боксын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Монголын Боксын Үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, Монголын Боксын Холбооны удирдах зөвлөлийн дарга, Олон Улсын Боксын Холбооны тэмцээн зохион байгуулах албаны гишүүн Г.Бадрах нар угтан авсан юм.
Б.БАЯРТ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments