БНХАУ-д осолдсон Бойнг-737 онгоцноос зорчигч амьд үлдээгүй гэв
БНХАУ-д Иргэний агаарын тээврийн Бойнг-737 онгоц осолдсон тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, уг онгоц тус улсын өмнөд хэсгийн Гуанси мужийн ууланд осолдсон бөгөөд онгоцонд 123 зорчигч, багийн 9 гишүүн гээд нийт 133 хүн зорчиж байсан гэх мэдээлэл байсан юм.
Онгоц 8800 метрийн өндрөөс эгц доош чиглэлтэй унасан учир зорчигч амьд үлдээгүй тухай мэргэжилтнүүд дүгнэжээ. Аврах багийнхан ослын газарт ажилласаар байгаа аж. Дашрамд дурдахад БНХАУ-д хамгийн сүүлд 2010 онд Хэйлунцзян мужийн Ичун хотод онгоц осолдож, 42 хүн амь үрэгдэж байсан аж.
Б.ЖАРГАЛ