“Тоёота Акуа” загварын суудлын автомашин граашийн хамт шатжээ
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 14:49 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 15:00 цагт очиход иргэн Э-ийн “Тоёота Акуа” загварын суудлын автомашин, 4х4 метрийн хэмжээтэй гарааш, 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар