ЦЕГ: Иргэдийг эрэн сурвалжилж буй пэйж ХУУРАМЧ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд “ЦЕГ-аас Эрэн сурвалжилж байгаа хүмүүс” нэртэй фэйсбүүк хаягнаас эрэн сурвалжилж буй иргэдийн мэдээллийг оруулж эхэлсэн. Тухайлбал 21 настай эмэгтэй Ц нь бусадтай бүлэглэн насанд хүрээгүй охидыг худалдаалсан, биеийг нь үнэлүүлсэн хэмээжээ. Тэгвэл эл хаяг болон мэдээлэл нь хуурамч байна. Иймд та бүхэн ЦЕГ-ын албан ёсны хаягаас мэдээлэл авч байхыг сэрэмжлүүллээ.