Б.Жавхлан: Мах, гурил, шатахууны үнийг хуулиар барина, бусдыг нь дийлэхгүй
Сангийн сайд С.Жавхлан өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн тухай байр сууриа илэрхийллээ.
“Үүссэн нөхцөл байдалтай уялдуулж, стратегийн гол өргөн хэрэглээний бараа буюу шатахуун, мах, гурилын үнийг тогтворжуулах, барихын тулд яаралтай хууль эрх зүйн өөрчлөлт оруулахаар болсон. Бүх барааны үнийг зохицуулах, барих аргагүй. Богино хугацаанд үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулахын тулд хуулийн зохицуулалт хэрэгтэй. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг бүхнийг авна. Дотоодын нийлүүлэлтийг хангах, Улаанбаатарчуудын хэрэглээг хангахын тулд нөөцийн махны худалдааг зохион байгуулна. Гурил будааны үнэ тариалалтаас эхэлнэ. Лангуун дээр очсоны дараа биш юм. Тиймээс шат шатандаа илүү хариуцлагатай байхыг шаардана” гэв.
Б.ЖАРГАЛ