Есдүгээр сарын 25-нд төв замаар нийтийн тээврийн автобус явахгүй

2022 оны есдүгээр сарын 25-ны автомашингүй өдрөөр нийтийн тээврийн хэрэгслийн маршрутад хэрхэн өөрчлөлт орох талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлэл өглөө.



Есдүгээр сарын 25-ны Ням гарагт нийтийн тээврийн үйлчилгээний 39 чиглэлийн 324 автобусны явах маршрутад өөрчлөлт орно. Өөрөөр хэлбэл хойд чиглэлээс ирдэг автобуснууд Дөлгөөн нуурын уулзвараар, Баянхошуу чиглэлийнх Баянбүрдийн тойргоор тус тус буцаж эргэнэ.

Ч1, Ч6, Ч3 чиглэлийн автобуснууд Нарны зам болон Их тойруугаар хуваагдаж явна. Эдгээр нь Энхтайвны өргөн чөлөөгөөр явдаг юм.  Хотын төвөөр нийтийн тээврийн автобус явахгүй. Нисэх, Яармагийн чиглэлийн автобус 120 мянгатын уулзвараар буцаж эргэнэ гэв.

Нийтийн тээврийн автобусны 39 чиглэлд орох өөрчлөлтийн зураглалыг удахгүй хүргэх болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments