ӨНӨӨДӨР: “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлэг болно

Дөрөвдүгээр сарын 5-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Дэлхийн банкнаас хагас жил тутам гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг цахимаар танилцуулна. Утас: 99778587

10.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Америкийн худалдааны танхимаас “Хувийн хэвшилд тулгуурласан өсөлт Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт уулзалт зохион байгуулна.

11.00 цагт ЦССҮТ-д “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэнэ.

11.00 цагт Монголын үндэсний музейд Монгол Улс, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ойд зориулсан “БНАСАУ-ын аугаа удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жил” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт МҮЭХ-нд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99027019

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Монголын худалдаачдын холбоо ТББ-аас энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

10.00 цагт “Их Монгол” танхимд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд шинээр нэвтрүүлж буй  “D-PARLIAMENT” аппликэйшнийг олон нийтэд танилцуулна.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *