Өнөөдөр Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
Тиймээс хуулийн төслийг өнөөдөр Ерөнхий сайд УИХ-ын даргад өргөн барина. Мөн 12 цагаас Ерөнхий сайд энэ асуудлын талаар мэдээлэл хийх аж.
А.ЭНХЖИН