Т.Мөнхсайхан: Манай улсад 90 мянга орчим хүн архинд донтсон байна

Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан мэдээллийн эхэнд:

“Согтууруулах ундааны хэрэглээг зүй зохистой болгодог хамгийн үр дүнтэй арга бол татварын бодлого байдаг. Манай улсад онцгой албан татвар 38-40 градусын согтууруулах ундаа нь 26 градустай согтууруулах ундаанд ногдож байгаа татвартай ижил байна. Энэ нь жилд 2-300 төгрөгөөр нэмэгдэж ирсэн. 25-40 градусын согтууруулах ундааны татвар нь 6960 төгрөг. Төдийлөн хэрэглээд байдаггүй 40 градусаас дээш градустай согтууруулах ундааны татвар үүнээс 2,4 дахин өндөр байна. Манай улсад 90 мянга орчим хүн архинд донтсон байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *