ЦЕГ-ын дарга Ж.Болд Элчин сайдаар томилогдоно
ЦЕГ-т халаа сэлгээ хийгдэх гэж байна. Тодруулбал, ЦЕГ-ын дарга Ж.Болдыг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга О.Амарсанаа томилогдохоор болсон тухай мэдээллийг эх сурвалж хэлэв. Уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж.
Ж.Болдыг Элчин сайдаар томилох тохироо эрт хийгдсэн ч, аль улс руу явах нь тодорхойгүй байгаа юм байна.
Сануулахад, Ж.Болд нь 2020 оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын даргаар томилогдож байв.