БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад хамруулна

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж, 2022 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад хамруулна. Цахим бүртгэлд дөрөвдүгээр сарын 25-ны өдөр бүртгүүлэх боломжтой. Ингэхдээ http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ дараах линкээр нэвтэрнэ.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

-18-39 настай байх

-Хорих ял эсвэл түүнээс илүү хүнд ялай гэмт хэрэгт холбогдоогүй байх

-БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулаагүй байх

-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

-Өнгө ялгах чадвартай байх

-Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх

-Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй

-Солонгос хэлний анхан болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх зэрэг шаардлагуудыг тавьж буй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *