“Манай улс жилд 300,000 тонн арматур хэрэглэдэг, үүнээс талыг нь ОХУ-аас татсан”
Барилгын арматур импортолдог компаниудад валютын хомсдол, мөнгө шилжүүлэх асуудал тулгарч байгааг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ.
Тэрбээр: “Үнийн өсөлтийн улмаас зөвхөн барилгын материал гэлтгүй бусад бүх салбарт хүндрэл учирч байгаа. Манай улс өнгөрсөн намраас ОХУ-аас барилгын арматурыг татсан. Монгол Улсад жилд 300,000 тонн арматурын хэрэгцээ байдгаас 100,000 гаруй тонн арматур нь орж ирсэн. Одоо 50,000 орчим тонн арматурыг авчирч байгаа.
ОХУ-аас арматур импортолдог 7, 8 компанийг бид бодлогоор дэмжиж ажилласан. Харин тус компаниудад одоо валютын хомсдол, мөнгө шилжүүлэх хүндрэлүүд тулгараад байна. Хувийн зарим төслийн эрсдэлийг тооцоод судалж байна” гэв.
Б.ЖАРГАЛ