ЕБС-ын 12-р сургуулийн сэтгэлзүйч М.Болорцэцэг сургуулийн хүчирхийллийг эсэргүүцэж үсээ хуслаа

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захиралын нөхөр хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч БШУЯ-ны гадна эсэргүүцэл үзүүллээ. Тэрбээр сургуулийнх нь захирлын нөхөр болох Орос хэлний багш өнгөрөгч гуравдугаар сард есдүгээр ангид сурдаг ангийнхаа эрэгтэй сурагчийг зодож, хүчирхийлсэн хэрэг гарсныг мэдээллээ.

Тухайн хэрэг болсны дараа сургуулийн захирал нөхөртөө арга хэмжээ авахаас татгалзаж, хохирогч сурагчийн ар гэрт 40000 төгрөг дансаар шилжүүлсэн байна. Уг асуудлаар тус сургуулийн сэтгэлзүйч удаа дараа хүсэлт тавихад шаардлагыг хүлээж аваагүй учир тэрбээр ийнхүү үсээ хуссан байна.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *