АТҮТ: Иргэд тээвэрчдийн анхааралд

Нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор орон нутгийн замд гарч буй иргэд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар ханган хөдөлгөөний хурдыг замын нөхцөл байдалд тохируулан сонгох, жолооч зорчигчид аюулгүйн бүсийг тогтмол зүүх, шөнийн цагт гэрэл шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч зорчино уу.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хустайн давааны орчмын авто замын нөхцөл байдал хүндэрч тээврийн хэрэгслүүд цасанд сууж том оврын ачаа тээврийн хэрэгслүүд зам тагласнаар тээвэрлэлтийн хэвийн нөхцөл алдагдаад байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments