Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа унасан гурван иргэнийг олоогүй байна

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын автомашин дотроо 3 зорчигчтой “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.

04.13-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Эрэн хайх ажиллагааг тус сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар 200 метрийн радиуст, “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт Сэлэнгэ сумын төв хүртэл 25 км-т “Сэлэнгэ” мөрний усаар завиар, “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас “Номт” гэдэг газар хүртэл зүүн зүгт 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 04.14-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *