Эрүүл мэндийн хичээлийг сэргээх бодлого баримтална
Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томиллоо. О.Цэцэгбал нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд 15 жил эмчээр, сүүлийн таван жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай.
Уг томилгооны хүрээнд Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх О.Цэцэгбалтай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.
– Эрүүл мэндийн боловсрол бол суурь боловсролын маш чухал хэсэг. Сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж байгаа үед энэ албан тушаалд томилогдож байгаа маань бас чухал болж байна. Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлт муу, хангалтгүй байгаагийн үндсийг яривал суурь боловсролын асуудал хөндөгдөнө. Тиймээс суурь боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг суулгах, эрүүл хэв маягийг заах хичээл болгон нэвтрүүлэхийг чухалчилна.