Хилийн цэргийн захирагч галт зэвсэг ашиглан амиа хорложээ
Хилийн цэргийн ангийн салбарын захирагч, ахлах дэслэгч амиа хорложээ.
Тодруулбал, Хилийн цэргийн 0277-р ангийн салбарын захирагч, ахлах дэслэгч Н.Б 2024 оны наймдугаар сарын 18-ны өдөр гэртээ нас барсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Завхан аймгийн Тэс суман дахь тус ангийн 0291 дүгээр салбарын захирагч, ахлах дэслэгч Н.Б нь 2024 оны наймдугаар сарын 18-ны өдөр гэртээ галт зэвсэг ашиглан амиа хорложээ. Талийгаач тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэв.
Тус хэргийг Завхан аймгийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.