УИХ-ын гишүүн Н.Алтанхуягыг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна.

Тодруулбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах санал Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн бөгөөд, Хөгжлийн банктай холбоотой хэрэгт хяналт тавих прокурорын ажлын хэсэгт хүргүүлсэн аж.

Түүнийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна.

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *