С.Баярцогт: Санал хураалт нээлттэй, шударга боллоо
Өнөөдөр АН намын даргаа сонголоо. Тодруулбал, намын даргад УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдөж, улмаар олонхийн саналаар Лу.Гантөмөр дэмжигдэж, АН-ын даргаар сонгогдсон байна.
УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, “Санал хураалт нээлттэй, шударга боллоо. Гэхдээ манай намд хэсэг бүлэг болоод тарчихсан хүмүүсийн оролцоо дутмаг байлаа. Миний хувьд сэтгэл хангалуун байна. Бид бие биеийнхээ дайсан биш. Ойрын хугацаанд АН нэг дээвэр доор орно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.