“Төрийн байгууллага машинаас татгалзаж таксины үйлчилгээ авдаг болно”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.
Тэрбээр, “Төрийн байгууллагынхан хот, суурин газарт том оврын автомашин хэрэглэхийг хуулиар хориглоно. Орон нутагт ажиллах бол туулах чадвар сайтай автомашиныг Засгийн газрын Автобаазаас захиалан хэрэглэнэ. Цаашид төрийн байгууллага таксины үйлчилгээ авах зэргээр төрийн машин хэрэглэхээс аль болох татгалзах чиглэл рүү явна. Мөн олон нийтийн дунд маргаан дагуулдаг гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, төрийн албан хаагч гадаад томилолтоор явахдаа онгоцны бизнес ангиллаар зорчихыг хуулиар зохицуулна. Онгоцоор зорчих бол аль болох үндэсний авиа компанийг сонгоно”