“Эрдэнэс тавантолгой” хк-ийн нэрэмжит оюутны тэтгэлгийг 60 оюутанд олголоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд буюу 2013 оноос хойш нийт 644 оюутанд 854 сая төгрөгийн тэтгэлгийг олгож боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна.
2024-2025 оны хичээлийн жилд зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 60 оюутан шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа.
Оюутны тэтгэлэг батламж гардуулах арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяа нар оролцож тэтгэлэгт шалгарсан оюутнуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, улс эх орноо хөгжүүлэх үйлсэд хичээн зүтгэхийг захилаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд мэргэжил заахгүй, улсын болон хувийн магадлан итгэмжлэгдсэн бүх сургуулийн оюутан хамрагдах боломжтой хүртээмжтэй байдгаараа онцлогтой юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *