ӨНӨӨДӨР: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээний талаар “Кью Эс Си” компаниас мэдээлнэ
Дөрөвдүгээр сарын 15-нд болох үйл явдлын тойм:
“Мишээл Экспо” төвд үнэт металл, үнэт чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, урлагч гоёлын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах “MONGOLIAN JEWELLERY & METAL EXPO-2022” үзэсгэлэнгийн нээлт болно.
8.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “IPO-Mongolia” хөрөнгийн зах зээлийн олон улсын чуулга уулзалт болно.
9.00 цагт ГХЯ-нд “Бүтээлч байдлын төлөөх соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн соёлын бодлогын тайлангийн хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийнэ. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайхан баяр чуулганы танхимын үүдэнд тус хуулийн төслийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88083162
10.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Засгийн газрын цуцалсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээний талаар “Кью Эс Си” компаниас мэдээлнэ.
10.00 цагт Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвд тус төвийн сурагчдыг үдийн цайгаар хангах, мэргэжлийн чиг баримжаатай олгох, чадавхжуулах, хөгжүүлэхэд туслах зорилгоор тохижуулсан “Нарийн боовны бичил өрөө”-ний нээлт болно. Утас: 94221111
10.30 цагт МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуульд “Байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалт” болно. Утас: 99002019
11.00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.
12.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд “МУИС-ийн Эрдмийн элч”-ээр томилогдож орон нутагт ажиллах ахмад багш нарт хүндэтгэл илэрхийлнэ. Утас: 99002019