Ургац хураалтад 1500 гаруй цэрэг, оюутан ажиллаж байна

ХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ургацын баланс, ургац хураалтын талаар өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл өгсөн.

Тэрбээр, Энэ жил манай улс улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдлээ. Өнгөрсөн жил хүнсний ногооны хэрэгцээнийхээ 58 хувийг өөрөө хангаж байсан бол өмнөх жилээс 10 гаруй хувиар ахиу ургац авлаа. Бидний өмнө тулгамдсан асуудал бол энэ ургуулсан баялгаа хугацаанд нь, хөрсөн дээр хөлдөөхгүйгээр хураан авах шаардлагатай. Ургац хураах хүн хүчний асуудал маш чухал.

Засгийн газраас ургац хураалтад оюутан, цэргийн албан хаагчдыг ажиллуулах тогтоол гарсан. Тариаланчдаас 4700 гаруй хүний захиалга ирснээс өнөөдрийн байдлаар 1500 гаруй цэрэг, оюутан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Энэ оны ургацын урьдчилсан балансаар: 

  • 441 мянган тн улаанбуудай,
  • • 234 мянган тн төмс,
  • 126 мянган тн хүнсний ногоо,
  • 56 мянган тн тосны ургамал,
  • 104 мянган тн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарлаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүнд хүнсний ногооны тариалалт энэ жил 1500 га-гаар нэмэгдсэн гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments