Соёлын үнэт өвөө умартсан музейн ажилчдад хэн хариуцлага тооцох вэ?

Аливаа улс үндэстэн өөрийн түүх, соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн хадгалахын тулд соёлын биет ба биет бус их өвийг үлдээдэг. Эдгээр үнэт дурсгалыг нандигнан хамгаалахын зэрэгцээ олонд таниулахын тулд тусгай сан хөмрөг, музей байгуулан олон нийтэд нээлттэйгээр сонирхуулдаг. Гэтэл эдгээр түүх соёлын үнэт дурсгалыг хайрлан, хамгаалах үүрэгтэй музейн мэргэжлийн ажилчид өөрсдөө үнэ цэнийг нь алдагдуулан, гамгүй хандаж байгаа нь хайран.

Тодруулбал, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Язгуурын таван шүтээн” гэх гайхалтай үзэсгэлэн дэлгэгджээ. Гэтэл шашин түүхийн үнэт үзмэр дээрээ үзмэрийн дугаарыг бичсэн байх аж. Энэ талаар тус үзэсгэлэнг үзсэн иргэд ч шүүмжлэлтэй хандан, цахим сүлжээнд нийтэлсээр байна.

 

 

 

 

Жил бүрийн зуны улиралд аялал зугаалга эхлэхтэй холбогдуулан олон зууныг өртөөлөн үнэ цэнээ хадгалсан соёлын их өвийг хээр талд хэвтэх энгийн чулуу шиг үнэ цэнгүй болгодог нь аялагч зугаалагч нар гэж бие биеэ хэмлэн эдгээр зургууд цахим сүлжээнд сэвэгддэг. Тэгсэн атал соёлын өвийг хамгаалж, хадгалах үүрэгтэй мэргэжлийн ажилчид нь өөрсдөө үзмэр дээр үүнээс дутуугүй үйлдэл гаргаж байна. Эдгээр ажилчдад хэн хариуцлага тооцох вэ? Цалингаас хувь бодуулан хасах суутгах бол байдаг л асуудал. Харин энэ үзмэрийн дахин сэргээн, анх байсан хивэнд нь оруулж чадах бол уу?

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *