ОХУ Киевт өгөх цохилтоо нэмэгдүүлж болно хэмээн анхааруулжээ

ОХУ-ын нутаг дэвсгэрт Украины талаас цохилт өгвөл Киев рүү илүү олон пуужин харваж хариуг нь барина хэмээн Москвагаас мэдэгджээ. Энэ сарын эхэнд Украины нисдэг тэрэгнүүд хил давж Белгород хот дахь газрын тос хадгалах төвд агаарын цохилт өгсөн хэмээн ОХУ мэдэгдсэн. Гэвч Украин улс үүнийг үгүйсгэж байгаа юм.

Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков өчигдөр мэдэгдэл хийхдээ “Өнөө шөнө далайд суурилсан өндөр нарийвчлалтай “Калибр” пуужин ашиглан Киев хотын гадна оршдог цэргийн байгууламжид цохилт өгсөн” хэмээжээ. Цохилт өгсөн байгууламж байлдагч онгоц болон пуужин устгах систем бүтээж байсан хэмээн Конашенков нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *