Дизель түлшний онцгой албан татварыг тэглэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.20/ болж байна.

Хуралдаанаар дизель түлшний онцгой албан татварыг тэглэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна. Өнгөрсөн 2018 онд ДТ ээс бусад шатахууны онцгой албан татварыг тэглэж байжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өгөх аж.

Сануулахад, Өчигдөр АИ-95 шатахуун 200 төгрөгөөр, дизель түлшний үнэ 250 төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Ингэснээр АИ-95 шатахуун 3260 төгрөг, дизель түлш 3440 төгрөгт хүрсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *