“Б.Хурц нар Б.Баатарыг тагнаж, гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон”

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, “Херо” энтертайнментийн захирал Б.Баатарыг хууль бусаар тагнаж, чагнах замаар олж авсан бичлэгээ задруулсан байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй. Энэ талаар ТЕГ-ын хэвлэлийн ажилтан Т.Баярхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Найруулагч Б.Баатар гаргасан гомдлын дагуу олон нийтийн сүлжээнд бичлэг алдагдсан гэх асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар тухайн бичлэгийг гүйцэтгэх ажиллагааны дагуу олж авсан нь тогтоогдоод байна. Хэрэгт холбогдуулан нэр бүхий хэдэн хүнийг дуудсан. ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хоёр удаа дуудсан боловч ирж мэдүүлэг өгөөгүй. Ирэхгүй бол прокурорын дуудан ирүүлэх хуудас илгээнэ. Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх эцэслэн тогтооно” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *