Владимир Путин Мариуполь хотод ялалт байгуулснаа зарлав
Пүрэв гарагт (2022.04.21) ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Мариуполь хотыг чөлөөлж, ялалт байгуулсан хэмээн мэдэгдсэн байна. Бүтэн хоёр сарын турш байлдсаны эцэст ОХУ, Украины томоохон хотыг эзэлж авсан хэмээн ийнхүү мэдэгдэл хийлээ.
Путин Кремльд болсон уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд хэлэхдээ “Мариуполь хотыг чөлөөлөх байлдааны үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэж чадлаа. Баяр хүргэе, мөн цэргүүдэд баяр хүргэж буйг минь уламжилж өгнө үү” хэмээсэн байна.Гэвч тус хотын Азовсталь аж үйлдвэрийн дүүрэгт зуу зуун Украин цэргүүд бууж өгөхөөс татгалзан тэмцсээр байгаа юм. Путин нэмж хэлэхдээ “Би аж үйлдвэрийн бүсийг эзлэн авах шаардлагагүй гэж үзэж байна гэсэн аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ”