А.Гансүхийн 75 настай аав автомашинд мөргүүлжээ

Хан-Уул дүүрэгт өчигдөр 75 настай эрэгтэй зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлж, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төврүү хүргэгджээ. Одоогийн байдлаар хохирогчийн биеийн байдал хүнд байна.

Уг автомашинд мөргүүлсэн 75 настай иргэн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн аав хэмээн эх сурвалжууд мэдээллээ.

Мөргөсөн жолооч буюу иргэн Н хэргийн газраас зугтаж, улмаар Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд баривчилсан байна. Осол гаргасан жолооч санаатайгаар хохирогчийг мөргөсөн байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *