Хиймэл үсэндээ алт нууж Энэтхэг улс руу оруулах гэсэн хэрэг гарчээ

Хиймэл үс болон шулуун гэдсэндээ 40 мянган ам.долларын үнэ хүрэх алт нууж Энэтхэг улс руу оруулах гэсэн этгээдийг Нью Дели хотын Индира Гандигийн нисэх буудал дээр баривчилсан байна.

Тэрбээр Абу Даби хотоос Нью Дели рүү ирсэн аж. Нислэгээр алт оруулж ирэх нь хууль бус биш бөгөөд зорчигч нар хэдий хэмжээний алт тээвэрлэж буйгаа мэдэгдэн зохих ёсны татвар төлөх ёстой байдаг юм. Хиймэл үсэн дотроо алт нуун оруулж ирэх гэсэн тохиолдол Энэтхэгт нэг бус удаа гарч байжээ. Өнгөрсөн гуравдугаар сард хоёр эрэгтэй 383 мянган ам.долларын үнэ хүрэх алт болон мөнгө хиймэл үсэндээ нуун оруулахаар завдаж байхдаа баригдсан аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *