“Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс коронавирусээр халдварлажээ

“Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс коронавирусээр халдварлажээ. Тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Тэрбээр өөрийн цахим сүлжээнд : “Миний “COVID-19”-ийн шинжилгээ халдвартай гарсан. Надад хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн зөвлөснөөр эдгэх хүртлээ өөрийгөө тусгаарласан” гэж Америкийн бизнес эрхлэгч бичжээ.

Гейтс вакцины хоёр тунг хийлгэж, бүүстер тунд хамрагдсан болохоо хэлсэн байна. Түүний үүсгэн байгуулсан “Gates Foundation” сан түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллаж, дэлхий дахин цар тахалтай дахин хэзээ ч нүүр тулгарахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ гэж тэрбээр онцолжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments