БНСУ, Монгол цар тахалтай тэмцсэн туршлагаа солилцоно
Дэлхийн банк, БНСУ-ын Эдийн засаг Санхүүгийн Яам хамтран БНСУ болон Монгол, Малайз, Фижи, Вьетнам улсуудын Цар тахлын үеийн бэлтгэл, авсан хариу арга хэмжээний чиглэлээ дүгнэн ярилцах вебинарыг 2022 оны 4 сарын 27 өдрийн 09:00 цагт зохион байгуулах гэж байна. Хөтөлбөрийн эхэнд БНСУ, Монгол 2 улсын цар тахлын эсрэг авсан арга хэмжээн дээр хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулна. Мөн тус 2 улсын мэргэжилтнүүд цар тахалтай тэмцсэн бодлогын бичиг баримтууд, хөл хорио, хавьтлын хяналт, вакцинжуулалтын талаар харилцан мэдээллээ солилцох юм. Олон нийт Монгол хэлний орчуулгатайгаар YouTube сувгаар үзэх боломжтой.