|

ОХУ тэвчээрийг нь шалгах хэрэггүй хэмээн барууны орнуудад анхааруулжээ

Сүүлийн үед Украин нутаг дэвсгэр рүү нь довтолж байна хэмээн ОХУ мэдэгдэх нь ихэссэн.Үүнтэй холбоотой тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ “Барууны орнууд Украиныг НАТО-оос өгсөн зэвсгүүдийг ашиглан ОХУ-ын газар нутаг руу дайрахыг уриалж байна. Бидний тэвчээрийг дахин шалгах хэрэггүй гэж зөвлөе” хэмээжээ.

Украин улс тэдгээр дайралтуудыг үйлдсэн хэмээн мэдэгдээгүй байгаа ч ОХУ үйлийн үрээ эдэлж байна гэсэн юм. Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков “Зэр зэвсэг, тэр тусмаа хүнд зэвсгүүд Украин болон бусад орнууд руу нийлүүлэх нь Европын тивийн аюулгүй байдалд заналхийлж, тогтворгүй нөхцөл үүсгэж байна” хэмээжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам нутаг дэвсгэр рүү цохилт өгсөөр байвал Киев дэх удирдах төвүүдэд цохилт өгнө гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *