НАТО дайн хэдэн жил үргэлжилсэн ч Украинд дэмжлэг үзүүлнэ

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг дайн хэдэн жил үргэлжилсэн ч Украинд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэж хэлсэн байна. Үүнээс гадна тус улсын зэвсгийн нөөцийг хуучин, Зөвлөлтийн үеийн технологиос орчин үеийн барууны системд шилжихэд туслахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Столтенберг Брюссельд болсон уулзалтын үеэр “Бид удаан хугацааны төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Энэ дайн хэдэн сараас хэдэн жил ч үргэлжлэх магадлалтай. НАТО-гийн холбоотон орнууд Украинд удаан хугацааны дэмжлэг үзүүлэхээр бэлдэж байгаа. Мөн зэвсгийн нөөцийг нь хуучин, Зөвлөлтийн үеийн технологиос илүү орчин үеийн НАТО-гийн стандартад нийцэх болгон өөрчлөхөд тусална” гэсэн байна. Столтенберг ингэж мэдэгдэл хийхээс өмнө Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков “Зэр зэвсэг, тэр тусмаа хүнд зэвсгүүд Украин болон бусад орнууд руу нийлүүлэх нь Европын тивийн аюулгүй байдалд заналхийлж, тогтворгүй нөхцөл үүсгэж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *