Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж, гэмтэж бэртсэн байна

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 11 нь  нийслэлд, долоо нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирчээ.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж, гэмтэж бэртсэн байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг.

Иймээс

  • Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах,
  • Хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэх,
  • Тээврийн хэрэгслийн хурдыг хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км байх,
  •  Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,
  • Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх,
  • Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүс зүүхийг анхааруулж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 305 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 247, орон нутагт 58 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *