Амбер Херд: Би хүчирхийлэлд өртсөн гэж хэлээд хэр олон хүн чамд итгэхийг хар л даа

Жонни Депп болон Амбер Херд нарын шүүх хурал АНУ-ын Виржиниа мужид болж байгаа билээ. Депп өөрийнх нь нэр хүндэд халдсан хэргээр Хердээс 50 сая ам.доллар нэхэмжилсэн. Харин үүний хариуд Херд 100 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд хандсан байна.

Тэгвэл Деппийн өмгөөлөгч нар баримт болгон нэгэн дуу бичлэгийг шүүгчдэд сонсгосон байна. Тус бичлэг дээр Херд чи хүчирхийлэлд өртсөн гэж олон нийтэд хэлбэл хэн ч чамд итгэхгүй гэсэн утгатай үг хэлсэн аж. Тэрбээр “Жонни чи дэлхий дахинд хэл л дээ, би Жонни Депп эрэгтэй хүн байж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гээд хэл. Тэгээд хэр олон хүн чамд итгэхийг хар” гэж хэлсэн нь бичигджээ.

Жүжигчид 2012 онд үерхэж эхэлсэн бөгөөд 2015 онд хуримласан. Гэвч хосууд жилгурван сарын дараа салж, Херд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хэмээн шүүхэд гомдол гаргасан байна. Гэвч үүнтэй холбоотой шүүх хурал болохоос хэдхэн цагийн өмнө тэд тохиролцоонд хүрсэн юм. Уг тохиролцоогоор Депп Хердэд 7 сая ам.доллар өгч хосууд зам замаа хөөжээ. Гэтэл 2018 оны арван хоёрдугаар сард Херд “Washington Post” агентлагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар нийтлэл бичүүлсэн аж.

Тэрбээр Деппийн нэрийг тус нийтлэлдээ дурдаагүй юм. Гэсэн хэдий ч Депп тус явдлын дараа хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгаанаар“Fantastic Beasts”, “Pirates of the Caribbean” кино уран бүтээлүүдээс хасагдсан байна. Чухам энэхүү нийтлэлээр өөрийнх нь нэр хүндэд халдсан хэмээн Депп Хердийг шүүхэд өгч 50 сая ам.доллар нэхэмжилсэн юм.

How to Watch the Pirates of the Caribbean Movies in Order

 

 

Эх сурвалж: HITC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *